Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Баяжуулах үйлдвэрт ХАБЭА-н 4-р шатны үзлэг үргэлжилж байна

“Нэн түрүүнд-Хөдөлмөрийн аюулгүй байдал” уриан дор зохион байгуулдаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 4 дүгээр шатны үзлэг Баяжуулах үйлдвэрт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үйлдвэ

Баяжуулах үйлдвэрт ХАБЭА-н 4-р шатны үзлэг үргэлжилж байна
 “Нэн түрүүнд-Хөдөлмөрийн аюулгүй байдал” уриан дор зохион байгуулдаг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн 4 дүгээр шатны үзлэг Баяжуулах үйлдвэрт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, тэглэх зорилготой энэхүү шалгалт нь өмнөх шатны үзлэгийн акт, албан шаардлагыг бүрэн гүйцэд хэрэгжүүлэхэд чиглэдэг. Энэ оны 3 дугаар сард Баяжуулах үйлдвэрт хийсэн 3 дугаар шатны үзлэгээр нийт 125 зөрчил дутагдал илэрчээ. Үйлдвэрлэлийн объект, ажлын байр, хэсэг бүрийн үйл ажиллагаанд үнэлэлт өгч, дүгнэлт хийсэн энэ удаагийн үзлэг шалгалтаар 118 зөрчлийг арилгаж, 7 ажил биелэгдэх шатандаа яваа тухай ХАБЭА-н хэлтсийн Галын аюулгүй байдал хариуцсан инженер, ажлын хэсгийн нарийн бичиг Л.Энхжаргал мэдээллээ. Зургаан сар тутам зохион байгуулдаг үзлэг шалгалтын дүнгийн хурал маргааш болно.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.