Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Орон сууцны хөнгөлөлтийг ирэх улиралд үргэлжлүүлэн олгоно

Эрдэнэт үйлдвэр энэ онд орон сууц худалдан авсан 445 ажилтнаа дэмжин урамшуулж, хүн бүрт 12 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн дэмжлэг үзүүллээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж ирс

Орон сууцны хөнгөлөлтийг ирэх улиралд үргэлжлүүлэн олгоно
Эрдэнэт үйлдвэр энэ онд орон сууц худалдан авсан 445 ажилтнаа дэмжин урамшуулж, хүн бүрт 12 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй мөнгөн дэмжлэг үзүүллээ. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлж ирсэн тус хөнгөлөлтийг шалгуур хангасан 186 ажилтан 3 дугаар улиралд авсан байна. Бүтцийн нэгж бүр квоттой ч өнгөрсөн улиралд уг тоог харгалзахгүйгээр хөнгөлөлт урамшууллыг шийдвэрлэжээ. “Материал нь хангалтгүй байсан хүмүүс санаа зовох шаардлагагүй, ирэх улиралд орон сууцны хөнгөлөлт олгоно. Цехийн хүний нөөцийн мэргэжилтнүүд материал бүрдүүлэхэд туслах хэрэгтэй байна” хэмээн Нийгмийн харилцааны хэлтсийн Тэргүүлэх мэргэжилтэн Д.Алтангэрэл ярьлаа. Тэрээр “Их хаадын цуваа”, “Хөүптаун”, “Стройинвест” компанийн орон сууцанд амьдарч байгаа ажиллагсдад хөнгөлөлт үзүүлэхийн тулд компанийг нь сайтар шалгах үүднээс багагүй хугацаа зарцуулсан тухайгаа хэлж байна. Эрдэнэт үйлдвэр арилжааны банкуудын уян хатан нөхцлийг харгалзан үзэж, хамтран ажилладаг. Энэ хүрээнд ипотекийн зээл олгох эрхийн дагуу “Чингис”, “Богд” банктай хамтран ажиллах гэрээ байгуулжээ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.