Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Боом өвчин илэрсэн тул хязгаарлалтын бүс тогтоожээ

Энэ сарын 1-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 27 настай иргэн Х БОЭТ-д ханджээ. Тус иргэний зүүн гар нь хавдаж өндөр халуурсан тул Халдвартын тасагт шилжүүлж анхан шатны үзлэг, оношилгоогоор м

Боом өвчин илэрсэн тул хязгаарлалтын бүс тогтоожээ
Энэ сарын 1-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат 27 настай иргэн Х БОЭТ-д ханджээ. Тус иргэний зүүн гар нь хавдаж өндөр халуурсан тул Халдвартын тасагт шилжүүлж анхан шатны үзлэг, оношилгоогоор малаас хүнд халдварладаг "Боом өвчин"-ий сэжигтэй тохиолдол байжээ. Иймд яаралтай тусгаарлаж, шинжилгээний дээжийг Халдвар судлалын үндэсний төвд илгээхэд малын гоц халдварт боом өвчин гэсэн онош гарсэн байна. Тиймээс Баян-Өндөр сумын ЗДТГ, ОБГ зэрэг холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, эрсдэлийн үнэлгээ хийж хязгаарлалтын бүс тогтоох талаар Булган аймгийн Бугат сумын ЗДТГ-тай харилцан тохиролцжээ. Иргэн Х Булган аймгийн Бугат сумаас уг халдварыг авсан тул ойр хавийн зургаан өрхийн 55 иргэнд эрүүл мэндийн үзлэг хийж ариутгал, халдваргүйтлийг эрчимжүүлжээ. Нийт 6274 м.кв талбайг ариутгасан байна. Иргэн Х-ийн биеийн байдал одоогоор сайн байна. Боом нь хурц хордлогот нянгийн гаралтай өвчин юм.  эх сурвалж: МОНЦАМЕ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.