Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Өнөөдрийг бүтээсэн алдар гавьяатнуудаа Эрдэнэтчүүд мартахгүй

Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон анхдагч, илгээлтийн эздийг хамруулсан “1000 анхдагч, илгээлтийн эздийн чуулга&r

Өнөөдрийг бүтээсэн алдар гавьяатнуудаа Эрдэнэтчүүд мартахгүй
 Олон Улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон анхдагч, илгээлтийн эздийг хамруулсан “1000 анхдагч, илгээлтийн эздийн чуулга” өнөөдөр болж байна. “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-аас санаачилсан энэхүү үйл ажиллагааг Орхон аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэтийн анхдагч, илгээлтийн эздийн холбоо” ТББ хамтран зохион байгуулж, ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Чуулганы үеэр хотынхоо хөгжил дэвшлийн төлөө хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж, залуу халуун насаа бүтээн байгуулалтын он жилүүдэд зориулсан ахмад үеийнхнээ шагнаж урамшуулсан юм.   Төрийн дээд шагнал “Алтангадас” одонгоор Ц.Чимэдбалдир, БТС-ын тэргүүний ажилтнаар С.Халтар, “Осолгүй манлай” жолоочоор Д.Баяраа, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтнаар Д.Эрдэнэчимэг, Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтнаар Ч.Мөнхжаргал, Хөдөлмөрийн тэргүүний ажилтнаар Ш.Энхбат, Эрчим хүчний тэргүүний ажилтнаар Б.Ичинхорлоо, УУХҮЯ-ны жуух бичгээр Л.Норов, Орхон аймгийн 40 жилийн ойн медалиар С.Оюунгэрэл, Орхон аймгийн Хүндэт тэмдгээр Д.Давааням, С.Батнайрамдал, Д.Хандсүрэн, Г.Эсмэдэх, Н.Лхагвасүрэн, С.Нанжид, Т.Гонгор, Засаг даргын жуух бичгээр Д.Гармаа, Ахмадын холбооны хүндэт тэмдгээр С.Эрдэнэсүрэн нарыг тус тус шагналаа.   Ахмад үеийнхний хөлс хүч, хөдөлмөр бүтээлээр сүндэрлэн боссон Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр цэцэглэн хөгжиж байна. Маргаашийн гэрэлт наран дор тэнхлүүн, өөдрөг алхах тэнхээг хайрласан ахмад үеийнхэндээ бид талархах учиртай. Ахмадын чуулга уулзалт нь энэ цагийн өвөө эмээ, эгэл жирийн ахмадад зориулсан хэдий ч тэд бол өнөөдрийг бүтээсэн алдар гавьяатан, бахархан дуурайх үйлстнүүд билээ.   Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.БАТМӨНХ: Бид түүхийг цаг хугацааны эрхээр үргэлжлүүлж явна   - Эрдэнэтчүүддээ болон Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг үүсгэн байгуулсан нийт ахмадууддаа Эрдэнэт үйлдвэрийнхээ хамт олны өмнөөс Олон Улсын Ахмадын эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье. Эрдэнэтийн-Овооны орд газрыг нээсэн ахмадууд маань эдүгээ хийсэн бүтээсэн зүйлтэй, 100 гаруй мянган хүн амтай хотыг бий болгон, өдий зэрэгт хүргэсэн үйлдвэрээ хойч үеийнхэндээ хүлээлгэн өглөө. Бид түүхийг цаг хугацааны эрхээр үргэлжлүүлж явна. Ажиллах нөхцөл бололцоог хангаж өгсөн анхдагч, илгээлтийн эзэддээ талархаж, үйл хэргийг нь үргэлжлүүлэх чиглэлээр үйлдвэрийн үе үеийн удирдлагууд техник, технологийн шинэчлэл хийж, жил ирэх тутам шинэ дээд амжилт тогтоож байгааг дуулгахад таатай байна. Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100 давсан хувиар биелүүлж, уурхайн ашиглалтын хугацааг уртасгаж, өртөг зардлаа бууруулж, урт удаан хугацаанд эдийн засгийн үр ашигтай ажиллахад анхааран олон шинэ төслийг хэрэгжүүлж эхэллээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд геологи хайгуулын зардлаа өсгөж, эрэл хайгуул хийснээр нөөц баялгийг 20 орчим жилээр нэмэгдүүлж чадлаа. Энэ бүхний суурийг тавьж өгсөн ахмадууд та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.