Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Ахмадуудынхаа мөнгөн дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэв

Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр өөрийн харьяаны ахмад настнууддаа олгодог баярын мөнгөн дэмжлэгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн

Ахмадуудынхаа мөнгөн дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэв
 Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэр өөрийн харьяаны ахмад настнууддаа олгодог баярын мөнгөн дэмжлэгийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн захиргаанаас жил бүрийн Монголын цагаан сар, Олон улсын ахмадын баярын өдрөөр ахмад бүрт үзүүлдэг 45 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлж, 100 мянган төгрөг болгосон байна.    Энэхүү шийдвэр Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон 55 ба түүнээс дээш настай эмэгтэй, 60 ба түүнээс дээш настай эрэгтэй хүмүүст мөн адил үйлчлэх юм байна. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлд тус үйлдвэрт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон 2358 ахмад харьяалагддаг аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.