Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Авто тээврийн цех болон Ил уурхайн зарим ажилтнууд 12 цагийн ээлжээр ажиллах боллоо

Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Технологийн тээврийн хэсгийн болон Ил уурхайн Уулын хэсэг, Өрмийн хэсэг, Зам овоолгын хэсгийн ажилтнуудын ээлжийн ажлын цагийн хуваарийг 12 цагийн ээлжийн горим

Авто тээврийн цех болон Ил уурхайн зарим ажилтнууд 12 цагийн ээлжээр ажиллах боллоо
Эрдэнэт үйлдвэрийн Авто тээврийн цехийн Технологийн тээврийн хэсгийн болон Ил уурхайн Уулын хэсэг, Өрмийн хэсэг, Зам овоолгын хэсгийн ажилтнуудын ээлжийн ажлын цагийн хуваарийг 12 цагийн ээлжийн горимд шилжүүлэх боллоо. Уг шийдвэрийг Тус үйлдвэрийн Үйлдвэрчний Эвлэлийн холбоо болон цехийн ажилтнуудын хүсэлт, Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн дэргэд байгуулагдсан ажлын хэсгийн судалгааны дүн зэргийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн энэ сарын 26-ны өдрийн А\/837 тоот тушаалаар гаргасан байна.     Дээрх шийдвэр 10 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд гурван сарын туршилтын хугацаанд 12 цагийн ээлжээр ажиллах юм. Туршилтын хугацаа дууссаны дараа уг хөдөлмөр зохион байгуулалтын үр дүнг нэгтгэн удирдлагуудад танилцуулан, цаашид үргэлжлэх эсэхийг ярилцах ажээ. Тус цехийн ажилтнуудын ажиллах ээлжийн горимд өөрчлөлт орсонтой холбогдуулан ажилтнуудыг тээвэрлэх автобус болон халуун хоол зөөвөрлөх хуваарийг шинэчлэн гаргах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгожээ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.