Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН XII ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XII хуралдаан хуралдлаа.Хуралдаанаар “Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлын тухай, Газрын харилцааны талаар 2019 о

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН XII ХУРАЛДААН ХУРАЛДЛАА
 Өнөөдөр Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XII хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар “Өрхийн тариалалтыг дэмжих” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлын тухай, Газрын харилцааны талаар 2019 онд баримтлах үйл ажиллагааны чиглэлд өөрчлөлт оруулах тухай, Зөвшөөрөл олгох тухай, Нэршил өөрчлөх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн саналын тухай, Сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгах тухай, бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нар холбогдох мэргэжилтэнүүдийн хамт дээрхи асуудлуудыг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XII хуралдаанд танилцуулсан ба Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэн юм.  Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан хөтөлбөрийн явц байдал, зарим асуудлын хэрэгжилт, зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаны хүмүүст аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн XII хуралдаанаас үүрэг болголоо.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.