Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар орон нутагт мэдээлэл өгөх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөг

САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО
 Санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар орон нутагт мэдээлэл өгөх, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Санхүүгийн зах зээл” нээлттэй өдөрлөгийг  Орхон аймагт зохион байгууллаа. Өдөрлөгийг  Санхүүгийн зохицуулах хороо, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгууллаа.  Өдөрлөгт  аймагт үйл ажиллагаа явуулдаг Банк бус санхүүгийн байгууллага, Арилжааны даатгалын байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо, Үнэт цаас, брокерийн үйл ажиллагаа явуулж буй компаниуд оролцож, иргэдэд нээлттэйгээр бүтээгдэхүүн чилгээгээ танилцуулж байна. Тухайлбал Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-нь үнэт цаасны хадгаламж, арилжаа, ногдол ашгийн талаарх мэдээлэл өгсөн аж. Мөн даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны зах зээл болон мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, комплаенсын чиглэлээр ээлжит сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, Орхон аймагт үйл ажиллагаагаа  явуулдаг, үнэт цаасны биржид IPO гаргаж, импортыг орлох бүтээгдэхүүн  лед гэрэл үйлдвэрлэгч “АНД ЭНЕРГИ” ХК-ийн үйл ажиллагаатай танилцсан юм.             “Санхүүгийн зах зээл” өдөрлөг нь Монгол Улсад Санхүүгийн зохицуулалтын байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбоотойгоор 21 аймагт зохион байгуулагдана. Орхон аймгийн тухайд 7 дахь аймаг болж, өдөрлөг амжилттай боллоо  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.