Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Уурхайчид ЭКГ-12К экскаватор угсарч байна

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Монголдоо анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор өнгөрсөн хавар угсарч Ил уурхайд ашиглалтад оруулсан. Одоо хоёр дахь ЭКГ-12К экскаваторын угсралтын ажил эхлээд 25 хувийн гүй

Уурхайчид ЭКГ-12К экскаватор угсарч байна
  Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид Монголдоо анх удаа ЭКГ-12К маркийн экскаватор өнгөрсөн хавар угсарч Ил уурхайд ашиглалтад оруулсан. Одоо хоёр дахь ЭКГ-12К экскаваторын угсралтын ажил эхлээд 25 хувийн гүйцэтгэлтэй явна. ОХУ-д үйлдвэрлэсэн 12м3  шанаганы багтаамжтай, хамгийн сүүлийн үеийн шинэчилсэн загвар бүхий уг экскаваторыг 35 хоногийн хугацаанд угсрах шахуу төлөвлөгөө, онцгой даалгаварт ажил өчигдөр эхэллээ. Өмнө нь ЭКГ-12К маркийн экскаваторын анхны угсралтад гадаад хоёр мэргэжилтэн зөвлөхөөр ажиллаж байсан бол энэ удаа Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид бие даан гүйцэтгэж байна. Ил уурхайн Уулын тоног төхөөрөмжийн Төвлөрсөн засварын хэсгийн хамт олон хоёр бригадаар амралтын өдрүүдэд ч ажиллаж, техникээ хугацаанд нь хүлээлгэн өгөхөөр шамдаж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ил уурайн 12 дахь экскаватор удахгүй ашиглалтад орсноор үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа сайжирч, хүдэр олборлолтын хэмжээ нэмэгдэнэ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.