Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

“Алтан бамбай” аврах ажиллагааны тэмцээн эхэллээ

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Алтан бамбай-2019” тэмцээн энэ сарын 19,20-ний өдрүүдэд болох юм. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд шинээр ажилд орсон, залуу ажилчдыг “Ал

“Алтан бамбай” аврах ажиллагааны тэмцээн эхэллээ
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Алтан бамбай-2019” тэмцээн энэ сарын 19,20-ний өдрүүдэд болох юм. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд шинээр ажилд орсон, залуу ажилчдыг “Алтан бамбай” тэмцээнд оролцуулдаг. Энэ нь гарч болзошгүй аваар ослын үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах дадлага болдгоороо давуу талтай тэмцээн юм. Тэмцээнийг нээж Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т. Батмөнх үг хэлж нийт баг тамирчдад амжилт хүслээ.Тэмцээнд үйлдвэрийн бүтцийн нэгжүүдээс 19 баг оролцож байна. Ес дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнийг Эрдэнэт үйлдвэрийн ХАБЭА-н хэлтэс, Залуучуудын холбоо, Эрдэнэт сувиллын цогцолбор, Гамшгаас хамгаалах штаб, Аврах гал унтраах 58-р анги хамтран зохион байгуулж байна. Тэмцээн барилга байшингийн аврах ажиллагаа, зам тээврийн осол, газар доорх байгууламж, нурангийн аврах ажиллагаа төрлүүдээр болох юм. эх сурвалж: сэтгүүлч А.Бямбамаа
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.