ХҮҮХДИЙН СПОРТЫН ИХ НААДАМД ОРХОН АЙМГИЙН ШИГШЭЭ БАГ ХОЁР ДУГААР БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Монголын хүүхдийн спортын VI их наадам нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.Тэмцээнд оролцсон баг тамирчдыгөнөө өглөө Орхончууд хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Энэ наадамд
Монголын хүүхдийн спортын VI их наадам нийслэл Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд оролцсон баг тамирчдыг өнөө өглөө Орхончууд хүндэтгэлтэйгээр угтан авлаа. Энэ наадамд Орхон аймгийн хүүхэд багачууд зуны 19 тѳрѳл, ѳвлийн 2 тѳрѳл, нэмэлт 6 тѳрѳл, паралимпийн 4 тѳрлѳѳр ѳрсѳлдсөн. Тэмцээний нийлбэр дүнгээр 19 алт, 16 мөнгө, 20 хүрэл медаль авч, 21 аймаг, 9 дүүргээс 2дугаар байр эзэлсэн амжилт гаргажээ.
Спортын тэмцээн уралдаанд оролцож буй тамирчдын хувьд сэтгэл зүйн асуудал чухал. Иймд бэлтгэл сургууллилт болон тэмцээний үеэр аймаг орон нутаг, багш дасгалжуулагчдын зүгээс тамичдын сэтгэл зүйд нь анхаарч дэмжиж байсан нь амжилтанд нөлөөлсөн. Дараа дараачийн жилүүдэд зарим төрлүүддээ анхаарч ажилласнаар амжилтаа ахиулах боломж бий гэдгийг БТСГ-аас хэлж байна
Энэ жилийн тухайд тамирчдын хувцас хэрэглэлийг Орхон аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ-аас хангаж, тэмцээнд оролцоход шаардлагатай 20 гаруй сая төгрөгийн зардлыг Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эрдмин” ХХК, “Ачит ихт” ХХК-иуд санхүүжүүлэн дэмжсэн байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0