Том оврын гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ
Төв аймгийн замд өнөөдөр \/2019.09.11\/ буюу өнөөдөр зам тээврийн ноцтой осол гарлаа. Албаны эх сурвалжийн хэлж буйгаар Улаанбаатар хотын “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв
Төв аймгийн замд өнөөдөр \/2019.09.11\/ буюу өнөөдөр зам тээврийн ноцтой осол гарлаа.
Албаны эх сурвалжийн хэлж буйгаар Улаанбаатар хотын “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Төв аймгаас Улаанбаатар чиглэлийн замд гурван автомашин мөргөлдсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас таван иргэн гэмтсэн. Хоёрынх нь биеийн байдал хүнд. Мөргөлдсөн автомашины тухайд хоёр том оврын машины дунд УАЗ фургон маркийн машин хавчуулагдаж, хоёр нь замын хажуу руу орсон. Холбогдох албаныхан хэргийн газар дээр ажиллаж байна ” гэлээ.
Пургонд зорчиж байсан иргэний хэлж буйгаар машин зогсож байх үед араас нь том оврын машин хурдтайгаар ирж мөргөсөн ба тормос нь ажиллагаагүй болсон. Манай машинд найман хүн зорчиж явснаас хоёрынх нь биеийн байдал хүнд байна гэх мэдээллийг сэтгүүлчдэд өгчээ.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Жолооч нар замын хөдөлгөөний дүрмээ баримталж, тээврийн хэрэгслийн авулгүй байдлыг бүрэн хангаж, хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг Орхон аймгийн Замын цагдаагийн тасгаас зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0