Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хамт олноо нэгтгэсэн нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөөх гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спорт цогцолборт болло

Хамт олноо нэгтгэсэн нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа
Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн нэрэмжит “Шилжин явах цом”-ын төлөөх гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Спорт цогцолборт боллоо. Тус тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Эдийн засгийн бодлогын хэлтэс, Худалдаа хангамжийн хэлтэс, Экспорт борлуулалтын хэлтэс, Маркетингийн хэлтсийн таван багийн 40 гаруй тамирчид оролцсон юм. Тус тэмцээнийг Маркетингийн хэлтсийн хамт олон санаачлан зохион байгуулж, тэргүүн байр алтан медалийн эзэн боллоо. Удаах байрт Эдийн засгийн бодлогын хэлтсийн хамт олон шалгарч, мөнгөн медаль хүртсэн бол гуравдугаар байр, хүрэл медалийн эздээр Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн хамт олон шалгарлаа. Шилдэг зохион байгуулалттай багаар Экспорт борлуулалтын хэлтсийн хамт олон тодорч, тэгш тоглогчоор Худалдаа хангамжийн хэлтсийн тамирчин Ц.Эрдэнэбат, шилдэг эмэгтэй тамирчнаар Эдийн засгийн бодлогын хэлтсийн тамирчин Г.Энхмаа нар шалгарлаа. Энэхүү тэмцээн нь ажилтан бүрийг багаар ажиллах чадварт сургах, хэлтэс хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамт олны халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, цаашлаад ажлын үр дүнд эерэгээр нөлөөлөх зэрэг олон талын ач холбогдол агуулснаараа онцлогтой болов.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.