Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Дэлхий дээр ямар сүйрлийг хүн үйлдэв!

Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хүн төрөлхтөн дэлхийн томоохон нөөцүүдийн 90 хувийг устгажээ.Далай тэнгис дэх загас агнуурын 22 хувь нь бүрэн хүчээ шавхан олзорлож, 44 хувь хэт их ачаалалтайгаар агнаж ба

Дэлхий дээр ямар сүйрлийг хүн үйлдэв!
Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хүн төрөлхтөн дэлхийн томоохон нөөцүүдийн 90 хувийг устгажээ. Далай тэнгис дэх загас агнуурын 22 хувь нь бүрэн хүчээ шавхан олзорлож, 44 хувь хэт их ачаалалтайгаар агнаж байна.Жилд 27 сая тонн загас болон далайн амьтдыг агнаж шүүлтүүр торыг далайгаас буцааж авалгүй хаяж энэ нь далайн гүнд үүрд үлддэг. Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хүмүүс, манай гариг дэлхийн ойн 70% -ийг устгасанДэлхий дээрх үлдсэн ойн 30 орчим хувь нь таруу хуваагдмал, бөгөөд тэдгээрийг жилд 50 хавтгай дөрвөлжин миль хурдтайгаар сөнөөж байна. Дэлхий дээр 45 мянга гаруй нуур бий.Жилд химийн аж үйлдвэр 70,000 гаруй органик нэгдлүүдийн нэг зуун сая гаруй тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд нэг удаа мянган шинэ бодисыг нэмж оруулна. Эдгээр химийн бодисуудыг хүрээлэн буй орчиндоо туршиж үздэгӨнгөрсөн 50 жилийн хугацаанд 4 зүйлийн шувуу устаж, бүх шувуу 11 хувиар багассан. Мөн хөхтөн амьтдын 18 хувь, загасны 5 хувь, ургамлын 8 хувьд устаж үүрд алга болох аюул заналхийлж байна.Дэлхий дээрх усны нөөцтэй шүрэн арлуудын усны бохирдол ихсэж, загасны нөөцгүй болж далай тэнгисийн бохирдолтоос үүдсэн халдварт өвчин гарч байгаа нь дулааралт нөлөөлж байгаатай холбож тайлбарлаж байна.Манай гарагийн хүн ам тогтвортой өсч байгаа учир нийт дэлхийн 30% дахин сэргээгдэшгүйгээр ашиглагдсан хэмээн тооцоо гарч байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.