Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК, “ФЭСКО” ГРУППИЙН ХАМТАРСАН НҮҮРСНИЙ ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТЭЗҮ БЭЛЭН БОЛЖЭЭ

ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг болох “Фэ

“ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ” ХК, “ФЭСКО” ГРУППИЙН ХАМТАРСАН НҮҮРСНИЙ ТЕРМИНАЛ БАЙГУУЛАХ ТЭЗҮ БЭЛЭН БОЛЖЭЭ
ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн V чуулга, уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-ын тээвэр, ложистикийн тэргүүлэх компаниудын нэг болох “Фэско” группийн ерөнхийлөгч Александр Исуринтай цөөн хором уулзлаа.   Энэ үеэр Александр Исурин “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх тэээврийн терминал байгуулах төслийг анхнаас нь дэмжиж ирсэнд талархал илэрхийлээд төслийн техник эдийн засгийн үндэслэлийг бэлэн болгосноо танилцуулсан юм.   ТЭЗҮ-д төслийн эхний шат 2022 он хүртэл хэрэгжиж, жилд дунджаар 6 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой терминал байгуулах, 2024 он гэхэд нүүрсний тээврийг жилд 10 сая тоннд хүргэж хүчин чадлыг нэмэгдүүлэхээр тусгасан байна.   ТЭЗҮ-г боловсруулахдаа “Фэско” групп нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай нягт хамтран ажилласан бөгөөд ТЭЗҮ-ийн анхны хувилбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгснөөр ийнхүү төслийг эхлүүлж байгаагаа зарлалаа. Эх сурвалж: President.m
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.