Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Залуу ажилтнууд хувь хүний хөгжил, харилцаа хандлагад суралцлаа

Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.4 дэх заалтын дагуу, үйлдвэрт тасралтгүй 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тог

Залуу ажилтнууд хувь хүний хөгжил, харилцаа хандлагад суралцлаа
 Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.4 дэх заалтын дагуу, үйлдвэрт тасралтгүй 20 ба түүнээс дээш жил ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн ажилтны хүсэлтийг үндэслэн мэргэжлийг нь залгамжлуулах зорилгоор төрсөн нэг хүүхдийг мэргэжил, эрүүл мэндээр тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллуулдаг. Энэ нь нэг талаасаа удам дагасан уурхайчдыг төрүүлэх сайн талтай ч ажил эрхлэгчдийн зарим нь ажилдаа сонирхолгүй, хайнга ханддаг, дадлага туршлагагүй зэрэг асуудлууд тулгардаг.      Уг заалтын дагуу ажилд шинээр орсон ажилтнуудыг шаардлагатай бол дахин дадлагажуулах, мэдлэг чадвар, хандлага, ёс суртахууныг сайжруулах тал дээр сурган хөгжүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж байна. Тодруулбал бүтцийн нэгжийн удирдлагаас “хангалтгүй” үнэлгээ авсан 13 цехийн 173  ажилтныг “Хувь хүний хөгжил-Харилцаа хандлага” сургалтад хамруулжээ. Уг сургалтын зардал болох гучин зургаан сая төгрөгийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргажээ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.