Тусгай албаныхны шалгалтыг иргэд "МЭРГЭН БУУДАГЧ" хэмээн цахим орчинд тараажээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд В.В.Путины хүрэлцэн очсон газруудын ойр орчим дахь аж
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар өнгөрсөн амралтын өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд В.В.Путины хүрэлцэн очсон газруудын ойр орчим дахь аж ахуйн нэгж байгууллага болон орон сууцуудыг цонхоо онгойлгохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Энэ нь өндөр түвшний айлчлалтай холбоотойгоор дэлхийн улс орнуудын удирдагчдыг хамгаалах стандарт гэж хэлж болно. Тухайлбал, В.В.Путиныг хөтөлбөрт дурдагдсан газар очихын өмнө тусгай албаныхан ойролцоох өндөрлөг дээр гарч, шалгалт хийсний дараа задгай орчинд гаргадаг учиртай. Харин уг шалгалтыг хийж буй тусгай албадынхны дараах зураг “мэргэн буудагчид” гэсэн тайлбартайгаар цахим орчинд тархсан байна.
эх сурвалж: eguur.mn
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0