Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

ХАБЭА-н зөрчил дутагдлыг арилгах хугацаат үүрэг өгчээ

ХАБЭА-н хэлтсээс ойрын өдрүүдэд төлөвлөгөөт болон ээлжит бус шалгалтаа үйлдвэрийн цех нэгжүүдэд үргэлжлүүлж байна. Тухайлбал, төлөвлөгөөт шалгалтын хүрээнд Ил уурхайд ХАБЭА-н 4 дүгээр шатны үзлэг хийж

ХАБЭА-н зөрчил дутагдлыг арилгах хугацаат үүрэг өгчээ
ХАБЭА-н хэлтсээс ойрын өдрүүдэд төлөвлөгөөт болон ээлжит бус шалгалтаа  үйлдвэрийн цех нэгжүүдэд үргэлжлүүлж байна. Тухайлбал, төлөвлөгөөт шалгалтын хүрээнд Ил уурхайд ХАБЭА-н 4 дүгээр шатны үзлэг хийжээ. Үзлэгийн дүнгээр хэд хэдэн зөрчил дутагдал илэрснийг арилгах хугацаат үүрэг өгсний дагуу тус цехийнхэн 14 хоногийн төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Үүрэг даалгаврын биелэлтэд хяналт тавих, зөрчил дутагдлыг арилгах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд  Ил уурхайн ХАБЭА-н ажилтнууд багтаж, ажиллаж байгаа юм. Ээлжит бус шалгалтад Геологи хайгуулын анги, Авто тээврийн цех, Ус хангамжийн цех, Ган бөөрөнцгийн цех болон “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор хамрагджээ. Шалгалтын явцад Ил уурхай болон “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын ноцтой зөрчил илэрсэн байна. ХАБЭА-н хэлтсээс илэрсэн зөрчил дутагдлыг арилгах 14 хоногийн хугацаат үүрэг даалгавар өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж буйг Албаны дарга Х.Эрдэнэбат мэдээлэв. Үүрэг даалгаврын хүрээнд “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хоёр хэсэгт 14 хоногийн онцгой горим тогтоон, дээрх хугацаанд ажил сайжруулах чиглэлээр зөвлөмж, зааварчилгаа өгч ажиллаж байгаа аж.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.