АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ эдийн засгийн талаар...
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ эдийн засгийн “асар их” нөөц бололцоотой талаар даваа гарагт дахин дурдсаныг цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалах зорилготой байсан х
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ эдийн засгийн “асар их” нөөц бололцоотой талаар даваа гарагт дахин дурдсаныг цөмийн хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалах зорилготой байсан хэмээн үзэж байна.
Д.Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар өнгөрсөн зургадугаар сарын 30-нд хоёр Солонгосын хилийн Панмүнжом тосгонд уулзаж, хоёр талын хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр тохиролцсон хэдий ч уг хэлэлцээ хараахан эхлээгүй хэвээр байна.
“Би БНАСАУ-ыг эдийн засгийн асар их нөөц бололцоотой гэж боддог. Ким Жөн Ун ч үүнийг мэдэж байгаа гэж бодож байна” гэж Д.Трамп Францын Биарриц хотноо зохион байгуулсан “Их 7”-гийн уулзалтын хүрээнд зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Мөн тэрбээр, Хятад, Орос, БНСУ-ын дунд байрладаг БНАСАУ-ын газар зүйн байрлалыг онцлоод, Өмнөд Солонгост нисэхгүйгээр хүрэх цорын ганц зам бол Умард Солонгосоор дамжих юм хэмээн хэлсэн байна.
Энэ оны хоёрдугаар сард Вьетнамд зохион байгуулсан АНУ, БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт хэлэлцээргүй өндөрлөснөөс хойш хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон юм.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0