Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Гэр хороололдоо интернет, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг, сум боллоо

Орхон аймгийн ЗДТГ, “Юнивишн” ХХК хамтран Монгол улсад анх удаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хороололд интернет, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ. Энэх

Гэр хороололдоо интернет, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн анхны аймаг, сум боллоо
Орхон аймгийн ЗДТГ, “Юнивишн” ХХК хамтран Монгол улсад анх удаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хороололд интернет, IPTV, суурин утасны гурвалсан үйлчилгээг амжилттай нэвтрүүллээ.  Энэхүү төслийн хүрээнд Юнивишн компани 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байна. Өнөөдөр “Юнивишнтэй гэр хороолол” нээлтийн ёслол Амарын талбайд боллоо.      Нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Юнител компанийн борлуулалт үйлчилгээний газрын захирал С.Оюунсүрэн, Бизнесийн газрын захирал Б.Энхтүвшин болон бусад албаны хүмүүс оролцлоо.  Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг, Наран, Цагаанчулуут, Рашаант Шанд, Их залуу, Уртын гол, Яргуйт зэрэг багуудад Юнивишний гурвалсан үйлчилгээний сүлжээ нэвтрээд байна.    эх сурвалж: erdenet.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.