Засаг даргын зөвлөлийн хурлын хэсгээс...

А.ТҮВШИНЖАРГАЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ
Материал хүлээж авахдаа, ЗӨВХӨН ТҮРЭЭСЛЭХ гэж материал нэг хэсэг авна, ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ гэдэг материал нэг хэсэг авна. Энэ хоёр матералын зааг дээр бол өрхийн орлогын ялгаанууд маш ихээр гарч ирнэ. Тэгэхээр бид ОРЛОГОД ТУЛГУУРЛАЖ АВНА..

Б.ГАНЗОРИГ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА
Үнэлгээгээ хийчихсэн байх ёстой байхгүй юу. нөлөөллийн үнэлгээгээ. Тэрэнтэйгээ цуг орж ирж байх ёстой зөвлөлийн хурал дээр... Нөлөөллийн үнэлгээ, журмын төсөл хоёрыг чинь харж байж, эндээс санал оруулаад, тэр саналыг нэмээд, та нар сайт дээрээ тавьж, иргэдээс санал авах ажлаа зохион байгуулах процесс нь уг нь. Тэгэхээр энэ журам чинь дутуу байна аа гэж хэлэх гээд байгаан.

ДАМБЫН БАТЛУТ ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
Төлбөр тооцоотой холбоотой асуудлыг гэрээ байгуулж, тодорхой болгож чадаагүй энэ асуудалд хандчих юм бол орон нутгийн төсөвт тэр хэмжээгээрээ хохирол учирна шүү. Хамгийн гол асуудал нь эрсдэл. бид нар монгол улсын засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ёстой. 5 жилийн хугацаанд мөнгөө төлж барагдуулах ёстой зөв үү? 5жилийн хугацаанд хэр хэмжээгээр яаж төлж барагдуулах юм бэ? Хувь, хэмжээ нь ч гараагүй байна наана чинь...Хүмүүс нь өөрөө яг тэр талын мэдээллээ ч авсан байх ёстой байхгүй юу... Ингэж байж тэр хүний өөрийнх нь чадамж, чансаа, өөрсдийнх нь асуудлууд тодорхой болох ёстой. Тийм учраас хойшлуулах саналтай байна. Өнөөдөр 8 сарын 22-ны өдөр. Есдүгээр сарын 15-ны өдөр гэхэд яг энэ бүх процессын үйл ажиллагаануудыг бүгдийг нь хийж дуусгасан байх чиглэлийг ажлын хэсэгт өгч байна гэлээ.
Сэтгэгдлүүд 0