Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100 хувиар биелжээ

Эрдэнэт үйлдвэрийн 8 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний эхний 20 хоногийн гүйцэтгэлийн дүн гарсан байна. Эрдэнэтийн уурхайчид сарын эхний 20 хоногт уулын цул гаргалтын төлөвлөгөөг 111 хувиар, хө

Зэсийн металл авалтын төлөвлөгөө 100 хувиар биелжээ
 Эрдэнэт үйлдвэрийн 8 дугаар сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөний эхний 20 хоногийн гүйцэтгэлийн дүн гарсан байна. Эрдэнэтийн уурхайчид сарын эхний 20 хоногт уулын цул гаргалтын төлөвлөгөөг 111 хувиар, хөрс хуулалтын төлөвлөгөөг 127.1 хувиар, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101.9 хувиар тус тус биелүүлжээ. Өөрөөр хэлбэл, энэ хугацаанд 1509.83 мянган метр куб уулын цул гаргаж, 625.90 мянган метр куб хөрс хуулж, 2254.01 мянган тонн хүдэр олборлосон байна. Харин хүдэр боловсруулалтын төлөвлөгөөний гүйцэтгэл 99.9 хувьтай гарчээ. Энэ нь Баяжуулах үйлдвэрийн ММС №1 тээрмийн 8 дугаар сарын 19-ний зогсолтыг 13-нд болгож наашлуулсантай холбоотой бөгөөд төлөвлөгөөний биелэлт 08 дугаар сарын 25-наас хэвийн болох юм.      Хүдэр дэх металлын агуулга, металл авалт, баяжмал дахь металлын  төлөвлөгөө зэсийн үзүүлэлтээр 100-100.4 хувийн биелэлтэй гарсан бол хүдэр дэх молибдений агуулга 85 хувь, молибден авалт 80.3 хувь, баяжмал дахь молибден 68.2 хувийн гүйцэтгэлтэй байна.     Баяжмал дахь металлын агуулга зэсийнх 100.3 хувь, молибденых 104.5 хувиар биелжээ.  Мөн ачигдсан зэсийн баяжмалын чанар 100.3 хувь, молибдены баяжмалын чанар 104.5 хувиар биелсэн гүйцэтгэлтэй байна. М.Балжинням
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.