Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хангарьд клубын тамирчин Олимпын их наадамд оролцох эрхээ авлаа

Дэлхийн хүн төрөлхтний спортын их наадам нь Олимпын их наадам билээ. 2020 онд Японы Токио хотноо зохион байгуулагдах Олимпын их наадамд Эрдэнэт үйлдвэрийн Хангарди клубээс гурваас доошгүй тамирчин о

Хангарьд клубын тамирчин Олимпын их наадамд оролцох эрхээ авлаа
  Дэлхийн хүн төрөлхтний спортын их наадам нь Олимпын их наадам билээ. 2020 онд Японы Токио хотноо зохион байгуулагдах Олимпын их наадамд Эрдэнэт үйлдвэрийн Хангарди клубээс гурваас доошгүй тамирчин оролцуулах томоохон зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Хангарди клубээс Буудлагын спортын тамирчин Ц.Анударь олимпод оролцох эрхээ аваад байна. Үүнээс гадна үндсэн 5 төрөл болох Жүдо бөх, Чөлөөт бөх, Бокс, Байт харваа, Туялзуур сэлмийн төрлөөр олимпын эрх авахаар тамирчдаа бэлтгэн, ач холбогдол өгч бэлтгэл сургуулилтаа базааж байна. Хангарди клубийн Буудлагын спортын тамирчин Ц.Анударь нь 22 настай. Буудлагын спортын дэлхийн цомын цуврал тэмцээн БНХАУ-ын Бээжин хотноо болж хийн гар бууны 10 метрийн дасгалд спортын мастер Цолмонбаатарын Анударь 578 оноо авснаар Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоож, ОУХМ цолын болзол ханган, “Токио-2020” зуны олимпын наадамд цэц мэргэнээ сорих эрхтэй болжээ. эх сурвалж: А.БЯМБАМАА
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.