Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Нойргүй удаан явах нь ийм эрсдэлтэй...

НЬЮ-ЙОРК. \/TASS\/.Нойр дутуу удаан явах нь зүрхний дутагдал, тархины цус харвалт зэрэг зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэхэд хүргэдэг гэсэн дүгнэлтэнд Шведийн эрдэмтэд явуулсан судалгаанда

Нойргүй удаан явах нь ийм эрсдэлтэй...
НЬЮ-ЙОРК. \/TASS\/. Нойр дутуу удаан явах нь зүрхний дутагдал, тархины цус харвалт зэрэг зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэхэд хүргэдэг гэсэн дүгнэлтэнд Шведийн эрдэмтэд явуулсан судалгаандаа тулгуурлан хүрчээ. Судалгаандаа эрдэмтэд 1.3 сая гаруй хүнийг оролцуулсан байна. Шведийн Каролины их сургуулийн мэргэжилтнүүд судалгаанд оролцогчдыг өдөрт хэдэн цаг унтдагаас нь хамааран биеийн байдалд нь ямар өөрчлөлт гарч байгааг нь ажиглажээ. Судалгаанд оролцогчдыг генотипээс нь хамааруулан хоёр бүлэгт хуваажээ. Энэ нь болзошгүй эрсдэлийн хүчин зүйлүүд болон өвчин хоорондын шалтгаан үр дагаврын холбоог генитикийн мэдээлэл дээр тулгуурлан тодорхойлох боломжийг олгодог аж. Нойргүйдэлтэй холбоотой генийн хослолтой хүмүүсийн тархины цус харвалт, зүрхний дутагдал зэрэг зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл нь ийм генийн хослолгүй хүмүүсийнхтэй харьцуулахад нэлээд өндөр байжээ. “Нойргүйдлийн шалтгааныг тогтоож, үүнийг арилгах шаардлагатай. Нойр нь шинэ зуршилтай болох, стрессийг удирдах замаар өөрчлөгдөх боломжтой зүйл юм” хэмээн Каролины их сургуулийн профессор  Сюсанна Ларссон мэдэгдсэн байна. Монцамэ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.