Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Алдарт И.А.Моисеевын чуулга Монголд тоглоно

Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч И.А.Моисеевын нэрэмжит Оросын ардын бүжгийн эрдмийн чуулга есдүгээр сарын 03-04-нд Монголд айлчлан тоглоно

Алдарт И.А.Моисеевын чуулга Монголд тоглоно
Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд ОХУ-ын нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн найруулагч И.А.Моисеевын нэрэмжит Оросын ардын бүжгийн эрдмийн чуулга есдүгээр сарын 03-04-нд Монголд айлчлан тоглоно. Соёлын төв өргөөнд болох энэхүү тоглолтыг Эрдэнэт үйлдвэр болон бусад аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэж байна. Тус чуулга Финланд, Хятад, Их Британи, Ливан, Египет, Сири, АНУ, Энэтхэг болон Өмнөд Америкийн орнууд зэрэг дэлхийн 60 гаруй улсаар аялан тогложээ. Монголд анх 1976 онд, үүнээс 42 жилийн дараа буюу өнгөрсөн жил "Монгол-Оросын санаачилга-2018" цуврал арга хэмжээний хүрээнд тоглолтоо толилуулж, манай мэргэжлийн бүжигчид, бүжиг дэглээчид, уран бүтээлчдэд бүжгийн өгүүлэмж, өвөрмөц хэв маяг, хэмнэл, хурд, хөдөлгөөний техникээс суралцах ховор боломж олгож байсан юм. Энэ удаагийн тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд уран сайхны удирдагчаар ОХУ-ын Ардын жүжигчин Елена Щербакова ажиллаж байна.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.