Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Уурхайчин залуус Ай Ёо доктортой уулзав

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын төлөөлөл 20 гаруй залуу Ай Ёо доктор буюу Б.Дугархүү эмчтэй уулзалт хийж, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар зөвлөмж, сургалт авлаа. Телевизийн үзэгчдэд Ай Ёо доктор нэ

Уурхайчин залуус Ай Ёо доктортой уулзав
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдын төлөөлөл 20 гаруй залуу Ай Ёо доктор буюу Б.Дугархүү эмчтэй уулзалт хийж, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах талаар зөвлөмж, сургалт авлаа. Телевизийн үзэгчдэд Ай Ёо доктор нэрээрээ хэдийнээ танил болсон  Б.Дугархүү эмч болон Монголын явган алхалтын холбооны удирдлагуудыг уурхайчин залуустай уулзуулах энэхүү арга хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Залуучуудын холбоо 20 жилийнхээ ойн ажлын хүрээнд зохион байгуулсан байна. Залуучуудыг эрүүл амьдралын хэв маягт суралцахыг уриалж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, явган алхалтын ач тусыг ойлгуулж, зөвлөх зорилгод тус уулзалт чиглэжээ. Сургалтын хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд ихээхэн түгээмэл буй элэг цөс болон бусад хоол боловсруулах эрхтний хямрал, өвчлөлтэй хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлж, анхаарах талаар Ай Ёо доктор чухал зөвлөгөө өгсөн бол дараа нь оролцогчид нэг цагийн нөхөрсөг уулзалт хийсэн байна. Алхалтын үеэр залуучууд хэрхэн зөв алхаж сурах, алхалтын ач холбогдол, гадаад орнуудад алхалтын спорт хэрхэн хөгжиж буй зэрэг олон талын мэдээллийг хүргэсэн нь өндөр үр дүнтэй боллоо гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Залуучуудын холбооны нарийн бичиг Ц. Хоролсүрэн бидэнд ярилаа.   Эрдэнэт үйлдвэрийн дэргэд Залуучуудын холбоо байгуулагдсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ уурхайчдын залгамж халаа залуусын дуу хоолой болон ажиллаж байна.  Түүхэн ойгоо угтаж тус холбоо олон арга хэмжээг санаачлан, үе шаттай зохион байгуулахаар төлөвлөжээ.  Тухайлбал, энэ сарын 23-аас 26-ны өдрүүдэд Монголын явган алхалтын холбоотой хамтран Эрдэнэт үйлдвэр, Улаанбаатар хотын гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станц болон бизнес эрхлэгч залуучуудын төлөөллийг оролцуулсан уулын явган алхалтыг ОХУ-ын Байгал далайн орчимд хийхээр бэлтгэж байна. Энэ үер тус улсын явган алхалт сонирхогч залуучуудтай уулзах, амралт чөлөөт цагийн хөтөлбөр зохиогдох аж.     
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.