ШУТИС 15 хувиар төлбөрөө нэмжээ
Төрийн өмчийн их дээд сургуулиуд болох МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, СИУС, БХИС, ДХИС, ХААИС хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө төлбөрөө тодорхойгүй шалтгаанаар нэмдэг нь нууц биш. Сонгосон м
Төрийн өмчийн их дээд сургуулиуд болох МУИС, ШУТИС, МУБИС, АШУҮИС, СИУС, БХИС, ДХИС, ХААИС хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө төлбөрөө тодорхойгүй шалтгаанаар нэмдэг нь нууц биш.
Сонгосон мэргэжил болон салбар сургуулиас хамаарч, нэг кредитийн төлбөр харилцан адилгүй. Зарим сургуулиуд курс ахих тутам төлбөр буурна гэдэг боловч жил ирэх бүр их, бага хэмжээгээр төлбөрөө нэмсээр байна.
Иймд бид Төрийн өмчийн их, дээд сургуулиудын Сургалтын албатай холбогдон 2019-2020 оны хичээлийн жилд сургалтын төлбөр нэмэгдсэн эсэхийг тодрууллаа.
ШУТИС НЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ 10-15 ХУВИАР НЭМЖЭЭ
Инженер, технологийн сургуулийн нэг кредит 90,800 төгрөг
Нийгмийн ухааны сургуулийн нэг кредитийн төлбөр 88,800 төгрөг
Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн нэг кредитийн төлбөр 79,300 төгрөг болж өсчээ.
Энэ нь 2018-2019 оны хичээлийн жилийн сургалтын төлбөртэй харьцуулахад нэгдүгээр курсын төлбөр 15 хувиар бусад курсын төлбөр 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өмнөх жилийн баклаврын хөтөлбөрийн дундаж дүн 73,620 төгрөг байсан бол энэ хичээлийн жилд 82,042 төгрөгт хүрчээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0