Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Уурхайчид наймдугаар сарын эхний 10 хоногийн төлөвлөгөөг 100-122.3 хувийн гүйцэтгэлтэй биелүүлжээ

Баялаг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлэн амжилттай ажиллаж байна. Энэ сарын 10-нд маркшейдер хэмжил

Уурхайчид наймдугаар сарын эхний 10 хоногийн төлөвлөгөөг 100-122.3 хувийн гүйцэтгэлтэй биелүүлжээ
Баялаг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг биелүүлэн амжилттай ажиллаж байна. Энэ сарын 10-нд маркшейдер хэмжилт хийж наймдугаар сарын эхний арав хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний бодит гүйцэтгэлийг хэлэлцлээ.   Тайлант хугацаанд уулын цул гаргалт 111.1 хувь, хөрс хуулалт 122.3 хувь, хүдэр олборлолт 104.5 хувь, хүдэр боловсруулалт 102.3 хувиар тус тус биелжээ. Металл авалт зэсээр 100.0 хувь, молибденоор 82.9 хувь, баяжмал дахь металлын агуулга зэсээр 101.0 хувь, молибденоор 104.1 хувь биелжээ.   Харин ачигдсан зэсийн баяжмалын чанар 101.0 хувь бол ачигдсан зэсийн баяжмал дахь металл 105.3 хувьтай байна. Ийнхүү наймдугаар сарын эхний арав хоногийн байдлаар үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн гүйцэтгэл 100-122.3 хувийн биелэлттэй байна.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.