Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай журам шинэчлэх ажил хийгдэж байна

Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогын дагуу нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханга

Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай журам шинэчлэх ажил хийгдэж байна
Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бодлогын дагуу нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Ингэхдээ 2014 онд таван жилээр батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай 17 журмыг хэрэгжүүлэн, мөрдлөг болгон үйл ажиллагаандаа тусгаж ажилладаг.     Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсээс долоо хоног бүрийн лхагва гарагт Манлайллын хурлыг зохион байгуулдаг уламжлалтай. Өнөөдөр болсон хурлаар шинэчлэгдэн, батлагдсан журмуудыг ХАБ-ын ажилтнуудад танилцуулсан юм.   Таван жилээр батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдлын журам”-ын мөрдөх хугацаа дууссан тул Ерөнхий захирлын тушаалын дагуу ажлын хэсэг байгуулан журам шинэчлэх ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар зургаан журам шинэчлэгдэн батлагджээ. Өмнөх журмуудаас давуу тал, онцлог байдлын талаар нийт ажилчдад таниулж сурталчлахын тулд бүтцийн нэгжүүдийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерүүдэд ийнхүү шинэчлэгдэн, батлагдсан журмуудыг танилцууллаа. ХАБ-ын инженерүүдээр дамжуулан үйлдвэрийн нийт ажилчдад мэдээлэл өгөх юм.   Эрдэнэт үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтсийн орлогч дарга Б.Баттайван: “Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын соёл, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой мэдээ, мэдээллийг цаг тухайд нь хүргэж, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм, журмыг сурталчлан олон нийтэд түгээх үйлсэд  үнэтэй хувь нэмэр оруулдаг Эрдэнэт үйлдвэрийн Олон нийттэй харилцах албаны хамт олонд амжилт хүсье” гэлээ.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.