Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Хотын хэмжээнд нийт 2114 м.кв талбайд авто замын нөхөөс хийнэ

Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хот доторх авто замын нөхөөсний ажилтай танилцлаа. Ойрын үед үргэлжилсэн бороо орсонтой холбоотойгоор нөхөөсний ажил саатаад байсан. Мөн борооноос шалтгаалж авт

Хотын хэмжээнд нийт 2114 м.кв талбайд авто замын нөхөөс хийнэ
Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хот доторх авто замын нөхөөсний ажилтай танилцлаа. Ойрын үед үргэлжилсэн бороо орсонтой холбоотойгоор нөхөөсний ажил саатаад байсан. Мөн борооноос шалтгаалж авто замын эвдрэл ч багагүй нэмэгдээд байгаа юм.    Энэ жил хотын хэмжээнд нийтдээ 2114 м.кв талбайд авто замын нөхөөсний ажил хийгдэнэ. Уг ажлын гүйцэтгэгчээр “Орхон АЗЗА” ТӨХК ажиллаж буй.   Сүүлийн өдрүүдэд цаг агаар таатай байсныг ашиглаж авто замын нөхөөсний ажлын бэлтгэл буюу зүсэлтийн ажил хийгдсэн байна. Өнөөдөр, маргаашдаа бороо орохгүй бол нөхөлтийн ажлыг эхлүүлж, богино хугацаанд дуусгах боломжтойг “Орхон АЗЗА” ТӨХК-ын удирдлагууд онцоллоо.   Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал гүйцэтгэгч компанид ажлаа богино хугацаанд дуусгахаас гадна чанартай, эдэлгээ даах нөхөөс хийх хэрэгтэйг санууллаа.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.