Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Оюутны-Лигийн Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчийн шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ

Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноосМОСБХ Оюутны-Лигийн Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчийн шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгохоор шийдвэрлэж, мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэл:МОСБХ-ны Оюутны-Лигийн 20

Оюутны-Лигийн Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчийн шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ
Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноос МОСБХ Оюутны-Лигийн Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчийн шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгохоор шийдвэрлэж, мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэл:МОСБХ-ны Оюутны-Лигийн 2018-2019 улиралын Үнэ Цэнэтэй Тоглогч Очбадрахын Дөлгөөн маань хүнд өвчний улмаас хорвоог орхиж ойр дотно явсан ах дүү, хамаатан садан, найз нөхөд бидний хувьд хүндхэн өдрүүд үргэлжилж байна.Түүний хүнлэг тусч зан чанар, тууштай хичээнгүй байдал, сагсан бөмбөгийн талбай дээрх уран гоёмсог, зоригтой, дайчин тоглолтыг үеийн үед дурсан санаж ирээдүйд төрөн гарах шинэ залуу шилдэг тамирчид “О.Дөлгөөний нэрэмжит” хэмээх шагналаар алдар нэрээ дуурсгаж амжилтын түүчээгээ эхлүүлээсэй хэмээн МОСБХ Оюутны-Лигийн Финалын Үнэ Цэнэтэй Тоглогчийн шагналыг О.Дөлгөөний нэрэмжит болгохоор шийдвэрлэснийг мэдэгдэж байна. Хүндэтгэсэн, МОСБХ-ны Ерөнхийлөгч О.Тэнүүн" гэжээ. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.