Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Уурхайчид "Жендер ба хүний эрх” сэдвээр зөвөлгөө мэдээлэл авлаа

Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулсан “Жендер ба хүний эрх” сэдэвт сургалтад цех, хэлтсийн ажиллагчдын төлөөлөл хамр

Уурхайчид "Жендер ба хүний эрх” сэдвээр зөвөлгөө мэдээлэл авлаа
Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбоо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран зохион байгуулсан “Жендер ба хүний эрх” сэдэвт сургалтад цех, хэлтсийн ажиллагчдын төлөөлөл хамрагдлаа. Сургалтаар хүний эрхийн талаар ойлголт өгч, ажлын байранд үүсэж болох дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлсон юм. Өдөр тутамд тохиох хэр нь үл анзаарагдах “ажлын байрны дарамт”-ын хэлбэрүүдийг мэдэж авснаар хувь хүн бүр эрхээ зөрчигдөж байгаа эсэхийг анзаарч, шаардлагатай үед хаана хандах, хэрхэн өргөдөл, гомдол гаргах зэрэг тал бүрийн мэдлэгээ зузаатгалаа.   Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Орхон аймаг дахь референт иргэдээс ирсэн гомдлыг хянан шийдвэрлүүлэх, хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх үүргийг хүлээн, тав дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай аймгийн хувьд оны эхний хагас жилийн байдлаар 13 иргэнээс гомдол санал хүлээн авч, шийдвэрлэжээ. Ингэхдээ Хүний эрхийн Үндэсний Комиссын хуулийн дагуу шаардлага хангасан, шийдвэрлэх боломжтой гомдлыг хүлээн авдаг тухай Орхон аймаг дахь референт Ё.Эрдэнэболд хэллээ. Тэрээр он гарсаар төрийн болон төрийн бус таван байгууллагад сургалт , үйл ажиллагаа зохион байгуулж, 67 иргэнд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгчээ.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.