Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Эрдэнэт үйлдвэр хагас жилийн ажлаа дүгнэж байна

Үйлдвэрийн удирдлагууд бүтцийн нэгжүүдийн ажлын гүйцэтгэлтэй танилцаж, шийдвэрлэх ажлуудад үүрэг даалгавар өгөх хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал гурван өдрийн турш үргэлжилнэ. Өнөөдрийн х

Эрдэнэт үйлдвэр хагас жилийн ажлаа дүгнэж байна
Үйлдвэрийн удирдлагууд бүтцийн нэгжүүдийн ажлын гүйцэтгэлтэй танилцаж, шийдвэрлэх ажлуудад үүрэг даалгавар өгөх хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурал гурван өдрийн турш үргэлжилнэ. Өнөөдрийн хувьд үйлдвэрлэлийн болон нийгмийн зарим цех ажлаа тайлагнаж, үр дүнгээ хэлэлцсэн бөгөөд “Хангалттай” дүгнэгдэж байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа онцоллоо. Ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлт гарснаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах юм.   Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхний хагас жилийн байдлаар хүдэр олборлолт болон боловсруулалтын төлөвлөгөөгөө 102.8 хувиар биелүүлж, нийт 16.2 сая тонн хүдэр боловсруулсан. Мөн зэс, молибдены баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 102-105 хувиар биелүүлж, 291.94 мянган тонн зэсийн баяжмал, 2.5 мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлээд байгаа юм. Өмнөх оны мөн үеэс давсан энэхүү үйлдвэрлэлийн үзүүлэлтийг даган эдийн засгийн үр ашиг ч нэмэгдэж байна.   
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.