Иргэний нийгмийн байгууллагууд бодлого, хүчээ нэгтгэлээ
“Эрдэнэт ард түмний өмч хөдөлгөөн ТББ, “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо ТББ, “Эрдэнэтийн Овооны анхдагч илгээлтийн эздийн холбоо ТББ-ууд өнөөдөр хамтран ажиллах санамж
“Эрдэнэт ард түмний өмч хөдөлгөөн ТББ, “Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо ТББ, “Эрдэнэтийн Овооны анхдагч илгээлтийн эздийн холбоо ТББ-ууд өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үүнд:
Эрдэнэт ард түмний өмч хөдөлгөөн нь Эрдэнэт үйлдвэрийн хувь эзэмшлийн 49% нь Монголын ард түмний хувьцаа болж, байгалийн баялгийг ард түмэн тэгш хүртээмжтэй хүртэх эрхийг хангахыг эрхэмлэнэ.
Эрдэнэтийн хохирогчдын эрхийг хамгаалах холбоо ТББ нь "Иргэд олон нийтийг хууран мэхлэх замаар их хэмжээний эд хөрөнгийн болон санхүүгийн хохирол учруулсан этгээдүүдэд хариуцлага тооцох,хохиролыг барагдуулах,байгалийн баялгийг ард түмэн тэгш хүртээмжтэй эзэмших,захиран зарцуулах эрхийг баталгаажуулахын тулд Эрдэнэт уулын өгөөж ХХК, иргэдтэй гэрээ байгуулан хамтран ажиллаж тодорхой үр дүнд хүрнэ.
Эрдэнэтийн Овооны анхдагч илгээлтийн эздийн холбоо нь Эрдэнэт үйлдвэр,Эрдэнэт хотыг бүтээн байгуулсан 23 салбарын 1056 анхдагч,илгээлтийн эзэд,ахмадуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэхэд тусгайлан анхаарал хандуулж нийгмийн дэмжлэгт хамруулахад Монгол улсын ЗГ,орон нутгийн төрийн захиргааны байгууллага,Эрдэнэт үйлдвэртэй болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах үр дүнд хүрнэ.
Орон нутгийн иргэний нийгмийн байгууллагууд хүчээ нэгтгэж, бодлогоо зангидлаа. Бидний эхлүүлсэн нэгдэл олон хүмүүст сэтгэлийн дэм болсон, олон хүмүүсийн гомдол цөхрөлийг барагдуулсан, олон хүмүүсийн урагшлах мөрөөдлийг биелүүлсэн томоохон давалгаа болно гэдэгт эргэлзэхгүй байна . Бид Бодлогоо нэгтгэж байна, Хүчээ нэгтгэж байна хэмээн "Эрдэнэт ард түмний өмч" ТББ-ын тэргүүн Ц.Алтаншагай хэллээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0