3 кг хар тамхи тээвэрлэж явахад нь саатуулжээ
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн СХД-ийн 22-р хороо Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөр
Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн СХД-ийн 22-р хороо Тахилтын шалган нэвтрүүлэх цэгээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслийг 2019 оны долоодугаар сарын 20-ны өдөр саатуулан шалгасан байна. Ингэхэд 3 кг орчим мансууруулах төрлийн бодис байж болзошгүй ургамалыг илрүүлэн, тээвэрлэж явсан хоёр иргэнийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн шалгуулжээ.
Налайх дүүргийн харьяат 22-23 насны эрхэлсэн тодорхой ажилгүй Г, Ц нарыг мансууруулах бодис илрүүлэх тестээр шалгаж үзэхэд, мансуурсан болох нь тогтоогдсон байна.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0