Дулааны цахилгаан станцын “их зогсолт” тав хоногийн дараа эхэлнэ
Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хамт олон оны эхний хагас жилийн байдлаарамжилттай сайн ажиллаж үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийгдулаан цахилгаанаар тасралтгүй ханган ажиллаж байна. Өнөөдрийн
Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын хамт олон оны эхний хагас жилийн байдлаар амжилттай сайн ажиллаж үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийг дулаан цахилгаанаар тасралтгүй ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар станцын гуравдугаар зуухны их засварын ажил ид явагдаж угсралтын ажил хийгдэж эхэллээ. Дулааны цахилгаан станц нь жилийн турш тасралтгүй үйл ажиллагаатай учир жилд нэг удаа техник тоног төхөөрөмжийг бүрэн зогсоож засвар үйлчилгээ хийдэг. Ингэхийн тулд диспетчерын үндэсний төвтэй харилцан тохирдог. Их зогсолтын ажлыг энэ сарын 27-ны өдрөөс эхлэн 24 цагийн турш хийхээр бэлтгэл ажил нь бүрэн хангагджээ. Их зогсолтоор уурын хаалтууд, шугам хоолой, худаг зэрэгт засвар үйлчилгээ хийхээс гадна тоног төхөөрөмжийн их цэвэрлэгээний ажлыг энэ үеэр хийх тухай Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0