Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Уурхайчид "Отгон гавьяат"-аа угтан авлаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Ул

Уурхайчид "Отгон гавьяат"-аа угтан авлаа
 Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмад уурхайчин Юнгэрээгийн Цэдэнбал Монгол Улсын гавьяат уурхайчин цол хүртлээ.   Эрдэнэт үйлдвэрийн “отгон” гавьяат Ю.Цэдэнбалыг өнөөдөр өглөө аймагтаа ирэхэд нь түүний гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон нь угтан авч баяр хүргэлээ.   Монгол Улсын гавьяат уурхайчин тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайд тоног төхөөрөмжийн засварчнаар ажлын гараагаа эхэлж, Сургалтын төвд ахлах инженер багш, Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төслийн төвд зохион бүтээгч инженер, орлогч дарга, хэлтсийн даргаар нийт 36 жил ажилласан юм. Ажиллах хугацаандаа Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдэд шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэлийн процессыг боловсронгуй болгох, өөрчлөлт шинэчлэлтийн болон шинээр баригдах, өргөтгөх, үйлдвэрлэл, нийгэм соёлын олон талт чухал барилга байгууламжийн иж бүрэн төслүүдийг чанартай хийж гүйцэтгэжээ. Ийнхүү түүний хөдөлмөр зүтгэлийг өндрөөр үнэлж Монгол Улсын гавьяат уурхайчин цол хүртээжээ.
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.