Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Эрдэнэт үйлдвэр уурхайчдадаа мөнгөн урамшуулал олгож байна

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудыг ажлын үр дүнгээр шагнаж урамшуулах тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2019 оны 7-р сарын 8-ны өдрийн А\/640 тоот тушаал гарлаа.Үйлдвэрийн газрын хамт олон 2019 он

Эрдэнэт үйлдвэр уурхайчдадаа мөнгөн урамшуулал олгож байна
Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудыг ажлын үр дүнгээр шагнаж урамшуулах тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2019 оны 7-р сарын 8-ны өдрийн А\/640 тоот тушаал гарлаа.   Үйлдвэрийн газрын хамт олон 2019 оны эхний хагас жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлээр цэвэр ашгийн төлөвлөгөөг давуулан биелүүлж, үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд 100.0-111.7 хувиар биелж, Улсын болон орон нутгийн төсөвт 570 орчим төгрөг төвлөрүүлэн амжилт дүүрэн ажиллалаа.  Үйлдвэрийн газрын ашигт ажиллагааны түвшин нэмэгдүүлэхэд бүтцийн нэгжүүдийн оруулж буй  хувь нэмэр, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт зэргийг харгалзан төлөвлөгөөнөөс давж биелсэн цэвэр ашгийн 10 хүртэл хувиар тооцон урамшуулал олгож байна.   Улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж яваа нийт уурхайчдадаа Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.