Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Гуравдугаар туузан дамжуулгын туузыг солилоо

Эрдэнэт үйлдвэр энэ жилийн “Их зогсолт”-ынүеэр тасралтгүй ажиллагаатайүндсэн тоног төхөөрөмжүүдээ зогсоож, засвар үйлчилгээг амжилттайхийсэн. Үүний дотроос Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээв

Гуравдугаар туузан дамжуулгын туузыг солилоо
 Эрдэнэт үйлдвэр энэ жилийн “Их зогсолт”-ын  үеэр тасралтгүй ажиллагаатай  үндсэн тоног төхөөрөмжүүдээ зогсоож, засвар үйлчилгээг амжилттай  хийсэн. Үүний дотроос Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн гуравдугаар туузан дамжуулгын туузыг  бүтнээр нь солилоо. Гуравдугаар туузан дамжуулга нь нэг, хоёрдугаар туузан дамжуулгаас ирж буй хүдрийг том бутлалтын хүдрийн агуулах руу тээвэрлэн хуваарилах  зориулалттай. Энэхүү нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмжийн 230 метр туузыг зургаан жилийн өмнө анх удаа бүтнээр нь сольсон  бөгөөд хоёр дахь удаагаа ийнхүү шинэчиллээ. Элэгдэж хуучирсан туузыг сольсноор  тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангахад чухал нөлөөтэй юм. Энэ ажлыг Баяжуулах үйлдвэрийн Бутлан тээвэрлэх хэсгийн Механикийн  алба болон Механик-боловсруулалт ба бигнүүрийн хэсгийн ажилчид амжилттай гүйцэтгэжээ. Түүнчлэн энэ үеэр Бутлан тээвэрлэх хэсгийн жижиг бутлалтын хүдрийн агуулахын барилгын сэндвичин ханыг шинэчилж, элэгдэж муудсан баганыг сэргээн засварласан байна. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.