“ЦЭРЭГ НАС БАРЛАА” гэсэн мэдээ энгийн үзэгдэл болов уу...
Өнгөрсөн гуравдугаар сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Мөн үүнээс гадна он гарсаар гурван ч цэрэг золгүй ба
Өнгөрсөн гуравдугаар сард Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Мөн үүнээс гадна он гарсаар гурван ч цэрэг золгүй байдлаар нас бараад байна. Энэ асуудал намжаагүй байтал Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн ...дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 6-дугаар сарын 30-нд мөн л нас барсан байна. Хамгийн сүүлийн мэдээллээр он гарсаар ДӨРВӨН ЦЭРЭГ АМИА АЛДАЖ, нэг цэрэг БУУДУУЛСАН БАЙДАЛТАЙ эмчлүүлж байна.
-ГЭВЧ БАТЛАН ХАМГААЛХЫН САЙД Н.ЭНХБОЛД,ХҮҮГЭЭ ӨМӨӨРЧ ХЭВЛЭЛД ДУУГАРСАН Ч, ЦЭРЭГ НАС БАРСАН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙГЭЭГҮЙ...
Цэрэг нас барсан мэдээг хэвлэлүүд хэдэн өдрийн дараа олж мэддэг. Мэдээлэл авсан даруйдаа холбогдох газруудад хандахад “Шалгаж байна. Нэгдсэн журмаар мэдээлэл өгнө” гэхчлэн жижүүрийн үгээр байнга нууцална. Тэгээд мэдээлэл өгч, тайлбар хийж зүйлгүй өнгөрдөг хэвшил нэгэнт тогтжээ.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос энэ төрлийн асуудлаар тодруулга авахаар сэтгүүлчид оролдлого хийдэг ч, “Мэдээлэл ирээгүй байна” гэхчлэн хариулаад өнгөрнө.Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа “Цэргийн асуудал надад хамаагүй. Хуулиараа Жанжин штабад хамаардаг. Хилийн цэрэг өөр яаманд хамаарна” гэж шуудхан хэлдэг байв.
Улс эх орноо хамгаалах ариун үүргээ биелүүлэхээр цэргүүдийн үхэлд тухайн улсын Батлан хамгаалахын яам нь “Манайд хамаагүй” гэж хариулдаг нь хамгаас хачирхалтай. Холбогдох зохицуулалтаар Хилийн цэргийн ангиуд Хууль зүй дотоод хэргийн яаманд, цэргийн асуудлыг Жанжин штабад хамаардаг.
Хэдий тийм ч Батлан хамгаалах салбар нь ийм байхад эцэг эхчүүд хэндээ итгэж үр хүүхдээ цэрэгт мордуулах юм. Тусгаар улсын Батлан хамгаалахын салбар ийм байж болох уу.
Он гарсаар ТАВАН ЦЭРЭГ амь насаа алдчихаад байхад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ТАГ ЧИГ. Хариуцлага тооцох асуудлыг хэн ч үл хөндөнө. Цэргүүд нь амиа алдсан асуудалд Н.Энхболд сайд дуугарахгүй мөртлөө гадны оронд элчингийн зөвлөхөөр ажиллахаар болсон хүүгээ өмөөрч, “Миний хүү угаасаа чадвартай” гэж тас дайрах жишээтэй.
Мэргэжлийн ёс зүй, төрийн албан хаагчийн намба төрх, хариуцлага хаана байна вэ? Батлан хамгаалахын салбарын нэрийг хэн өргөж, иргэдийн итгэл найдварыг хэн даах вэ?
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0