Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Өөртөө заяагдсан бүхэнд эзэж байж, сэтгэл хангалуун амьдаръя!

Үнэтэй эдлэл авч өгсөнгүй гэж нөхөртөө уурлан тунирхсан бүсгүй аяга хоол ч үгүй нөхрөө ажлаас нь угтаж байхад... •Гэртээ ойртох тусам алхаа нь удааширч өнөөдөр ядаж арай л бага уусан байгаасайда

Өөртөө заяагдсан бүхэнд эзэж байж, сэтгэл хангалуун амьдаръя!
Үнэтэй эдлэл авч өгсөнгүй гэж нөхөртөө уурлан тунирхсан бүсгүй аяга хоол ч үгүй нөхрөө ажлаас нь угтаж байхад... •Гэртээ ойртох тусам алхаа нь удааширч өнөөдөр ядаж арай л бага уусан байгаасайдаа гээд амандаа бувтнах өрөвдөм эмэгтэйд бүтэн нойр,сэтгэлийн амар амгалан л байхад хангалттай хэмээн амьдрана. •Олон хүүхдүүдийнхээ шуугилдаанд бухимдаж гар гэж хөөн орилж зандчих эцэг эх байхад.... •Хоёр зураасны төлөө бүхнийг золиослоход бэлэн хосуудад үрийн заяа л түшвэл нь болох нь тэр хэмээн амьдрана •Машинаа томсгохгүй л бол бусдаас дутаж,унаагаа голж доромжлолттой мэт санагдах нэгэн байхад... •Машиныхаа шарыг асцан байхад нь таксинд явж колонк хүртэл битгий л унтраасайдаа хэмээн хуучин машинаараа амьдралаа зогоодог жолоочид энэ машин минь байхад хангалттай мэт амьдрана. •Давхраагаа томсгож,биендээ засвар хийж,өөхөө соруулахгүй л бол үзээрийн царай муутай мэт санагдах нэгэн байхад.. •Өвдөж,үхэх эрхгүй хэмээн амьдралд зүтгэх хүмүүст эрүүл мэнд л байхад жаргалтай мэт амьдрана. •Өглөөний сэрүүлгээ үзэн ядаж,өдөр бүр хичээлээ таслах оюутан байхад... •Сурах чин хүсэлтэй ч төлбөргүй оюутанд төлбөртэй л бол хурдхан төгсөх юмсан гэсэн эрмэлзлэлтэй амьдрана. •Аав ээждээ уцаарлан,төвөгшөөж үзэн ядах эрх танхил нэгэн байхад... •Аавдаа эрхэлж байна гэж зүүдэлчээд өдөржин жаргалтай амьдрах түүнд Зүүдэндээ л аавыгаа харах л хангалттай мэт санагдана. "БУРХАН, ХҮН БҮРТ ТЭГШ ХУВЬ ЗАЯАДДАГГҮЙ. ӨӨРТӨӨ ЗАЯАГДСАН БҮХЭНДЭЭ ЭЗЭН БАЙЖ, ТАЛАРХАН АМЬДАРЪЯ!
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.