Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Эрдэнэтийн уурхайчид оны эхний хагас жилд төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ биелүүллээ

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны зургаадугаар сар болон эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Ил уурхайд зургаадугаар сард 2009.0 мянган метр к

Эрдэнэтийн уурхайчид оны эхний хагас жилд төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ биелүүллээ
 Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 2019 оны зургаадугаар сар болон эхний хагас жилд үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Ил уурхайд зургаадугаар сард 2009.0 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 104.5 хувиар биелсэн бол оны эхний хагас жилд уурхайчид нийт 12550.0 уулын цул гаргаж, төлөвлөгөөний биелэлтийг 102.9 хувьд хүргэсэн байна. Хөрс хуулалтын ажил зургаадугаар сард  852.9 мянган метр куб, төлөвлөгөө 105.9 хувьтай байлаа. Харин эхний хагас жилд 5288.36 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөө 104.4 хувиар биелжээ. Уурхайчид өнгөрсөн сард 2948.0 мянган тонн хүдэр олборлож,  төлөвлөгөөг 100.0 хувиар, эхний хагас жилд  18517.2 мянган тонн хүдэр олборлон төлөвлөгөөг 101.8 хувиар биелүүлсэн амжилттай байна. Баяжуулагчид зургаадугаар сард 2563.0 мянган тонн хүдэр боловсруулан төлөвлөгөөт үзүүлэлтээ 103.1  хувиар биелүүлсэн бол эхний хагас жилд 16180 мянган тонн хүдэр боловсруулан төлөвлөгөө 102.6 хувиар биелжээ.   Хүдэр дэх металлын агуулга эхний хагас жилд зэсийнх 0.462 хувьтай, төлөвлөгөө 100.1 хувиар, молибденых 0.0160 хувьтай, төлөвлөгөө 105.3 хувийн үзүүлэлттэй байна. Металл авалтын гүйцэтгэл оны эхний хагас жилд  зэсээр 88.32 хувь, молибденоор 50.15 хувьд хүрч, төлөвлөгөө 100.0-103.4 хувиар биелэв.     эх сурвалж: erdenettoday.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.