Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг боллоо

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Орхон аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран 2019 оны 06 дугаар са

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлэг боллоо
  Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн шинэчилсэн төслийн хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Орхон аймгийн ИТХ, ЗДТГ-тай хамтран 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Уурхайчин соёлын ордонд зохион явууллаа. Уг уулзалт хэлэлцүүлэгт Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон аймаг сумын удирдлага, иргэд оролцсон юм. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тойрогтоо хүрэлцэн ирж Орхон аймгийн иргэд, сонгогчидтой уулзан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн шинэчилсэн төслийг танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулгатай холбогдуулан иргэд асуулт асууж, саналаа хэлсэн юм. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.