Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Засвар механикийн заводын сайн саналын тоо нэмэгджээ

Засвар механикийн заводын хамт олон бүтээмж инновацийн үйл ажиллагааг сайжруулж, дээшлүүлэх чиглэлээр удирдлага ажилтнуудын хамтын ажиллагаа, идэвх оролцоог эрчимжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд он

Засвар механикийн заводын сайн саналын тоо нэмэгджээ
 Засвар механикийн заводын хамт олон бүтээмж инновацийн үйл ажиллагааг сайжруулж, дээшлүүлэх чиглэлээр удирдлага ажилтнуудын хамтын ажиллагаа, идэвх оролцоог эрчимжүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд оны эхний хагас жилд  сайн саналын системээр дамжуулан цехийн ажилтнууд  ажил сайжруулах 324 сайн санал гаргажээ. Нэг хүнд ноогдох саналын тоо 0,52 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдэж, ажилтнуудын идэвх, оролцоо 12,4% -иар өсчээ.     Тус цехэд бүтээлч оролцоог нэгтгэх зорилготой  31 бүтээмж чанарын дугуйлан ажилладаг бөгөөд оны эхний хагас жилд 18 төсөлт ажил, 20 жижиг сайжруулалтын ажил хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, цехийн ажилтнууд ажлын байрны эрсдэлийг бууруулах, аюулгүй орчин бүрдүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, ус, эрчим хүч хэмнэх, процессын сайжруулалт, ажил хөнгөвчлөх, ажлын арга барилыг сайжруулах, материал болон ажиллах хүчний хэмнэлтийг бий болгох зэрэг чиглэлээр санаачлага гаргаж, төсөл боловсруулжээ.   Засвар Механикийн заводын Бүтээмжийн зөвлөл нь  “5 сайн үйлс”, “Сайн саналын систем”, “Бүтээмж, чанарын дугуйлан” гэсэн анхан шатны, ахисан төвшний “6 сигма” арга хэрэгслүүд нэвтрүүлэн, засвар үйлчилгээний дээд зэргийн стандартыг бий болгон хэвшүүлэхэд шаардлагатай багаар ажиллах чадварыг бий болгох, тасралтгүй сайжруулалтыг хийж, үр өгөөжийг  нь хүртэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг сайжруулах, зардал бууруулах зорилттой ажилладаг. Цехийн хэмжээнд эдгээр чиглэлээр ахиц дэвшил гарч, ажилтнуудын идэвх чармайлт нэмэгдэж байгаа нь Бүтээмжийн зөвлөлийн ажлын нэг үр дүн гэж албаны хүн онцоллоо.  
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.