Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Эрдэнэт үйлдвэрийн төв оффисийн өмнөх талбай "Эх үрсэд ээлтэй орчин" мөн үү...

"Эрдэнэт үйлдвэр" өөрийн эзэмшлийн газарт усан оргилуур бүхий гадна талбайн тохижилтыг нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулж, "Эх үрсэд ээлтэй орчин" хэмээн хаяглажээ. Эрдэнэтийн хүүхэд, залууч

Эрдэнэт үйлдвэрийн төв оффисийн өмнөх талбай "Эх үрсэд ээлтэй орчин" мөн үү...
"Эрдэнэт үйлдвэр" өөрийн эзэмшлийн газарт усан оргилуур бүхий гадна талбайн тохижилтыг нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгуулж, "Эх үрсэд ээлтэй орчин" хэмээн хаяглажээ. Эрдэнэтийн хүүхэд, залуучууд хөгшид, жирэмсэн, нярай ээжүүд гээд тухлан, чөлөөт цагаа өнгөрүүлдэг, Орхон аймаг, Эрдэнэтийн нүүрийг тахалдаг ганц бүс нь ч үнэн. Тэгвэл тухайн орчимд тохижилт, аюулгүй байдлыг хангах шаардлагатай байна.        Гэвч 4 жилийн хугацаанд осол гэмтлийн улмаас БОЭТ-д нийт 455 хүүхэд хэвтэн эмчлүүлэн, эмнэлгийн тусламж авсан. Дийлэнх шалтгаан нь гадны шалтгаант осол гэмтэл буюу юманд цохигдох, унах, бусад нь түлэгдэлт, зам тээврийн осол байжээ. Тэгвэл Хүүхэд багачууд олноор цуглан цагийг өнгөрөөдөг тус газарт хэдэн хүүхэд бэртэж гэмтсэн бол.... 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Орхон аймгийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын захирал Бадамсүрэнд Засаг даргын 2019 оны 3 сарын 27 ны өдрийн А\/207 дугаар захирамжийг 4 хавсралтын хамт хүргүүлжээ. Үүнд хүүхэд хамгааллын тухай хуулийн 9-р зүйлийн 1-г тусган, хүүхэд эрсдэлтэй нөхцөлд өртөхөөс  урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч тал хүлээнэ.Мөн аливаа арга хэмжээ, үүрэг хариуцлагаа биелүүлээгүйн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл бүрдсэн, эсвэл учирсан бол холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ гэсэн агуулга бүхий албан шаардлагыг хүргүүлжээ. Мөн 2019 оны 6-дугаар сарын 20-ны өдөр "Хүрэнбулаг" багийн нутаг дэвсгэрт байрлах усан оргилуур, усан хүрхрээний ойр орчмын явган хүний зам, талбай элэгдэж муудсанаас иргэд бэртэж, гэмтэх аюултай нөхцөл байдал үүссэнийг яаралтай шийдвэрлэх, засаж тохижуулж, хариу өгөхийг хүссэн Засаг даргын албан шаардлагыг "Эрдэнэт үйлдвэр"-ийн удирдлагуудад хүргүүлсэнг Орхон аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү мэдэгдлээ. Монголын хариуцлагатай, томоохон уул уурхайн компанийн нэг "Эрдэнэт үйлдвэр" нь Орхон аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй "ААН" юм. ААН нь тухайн газар нутгийн засаг захиргаанд захирагдаж, дүрэм журмыг дагаж мөрдөх,  гаднах орчны аюулгүй байдлыг бүрэн хангах үүрэгтэй. Иймд нийгмийн хариуцлагатай компани энэ үүргээ нэн яаралтай биелүүлж, жинхэнэ утгаар нь Эх үрсэд ээлтэй орчинг бүрдүүлэхийг Эрдэнэтийн нийт ард иргэдийн нэрийн өмнөөс etimes.mn сайт хүсч байна.    
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.