Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -10° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Уурхайчид сарын эхний хорь хоногт төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ

Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийн зургаадугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй гарчээ.Энэ хугацаанд 1390.35 мянган метр куб уулын цу

Уурхайчид сарын эхний хорь хоногт төлөвлөгөөгөө давуулан биелүүллээ
Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчдийн зургаадугаар сарын эхний 20 хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөний үзүүлэлт 100-аас дээш хувиар биелсэн дүнтэй гарчээ.  Энэ хугацаанд 1390.35 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөө 104.5 хувь, 586.47 мянган метр куб хөрс хуулалтын ажил гүйцэтгэж, төлөвлөгөө 105.9 хувийн биелэлттэй гарсан байна. Хүдэр олборлолт 2049.91 мянган тонн буюу төлөвлөгөө 103.6 хувиар давж биелсэн бол хүдэр боловсруулалт 1797.51 мянган тонн хүрч, төлөвлөгөөт үзүүлэлт 105.6 хувиар биелжээ.   Хүдэр дэх металлын агуулга зэсийнх 0.461 хувьтай, төлөвлөгөө 99.4 хувиар, молибденых 0.0165 хувьтай, төлөвлөгөө 108.6 хувийн үзүүлэлттэй байна. Металл авалтын гүйцэтгэл сарын эхний 20 хоногт зэсээр 88.44 хувь, молибденоор 50.58 хувьд хүрч, төлөвлөгөө 100.2-104.3 хувиар биелэв. Энэ хугацаанд баяжмал дахь зэсийн агуулга 22.38 хувь, төлөвлөгөө 100.2 хувиар, молибдены агуулга 50.14 хувь, төлөвлөгөө 104.5 хувиар тус тус биеллээ.     Зургаадугаар сарын эхний 20 хоногийн байдлаар уурхайчид 33648 тонн зэсийн баяжмал ачсан байна. эх сурвалж: Erdenettoday.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.