Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

Шилэн дансны хуулийн дагуу 17 төрлийн мэдээлэл байршуулна

Эрдэнэт үйлдвэр, Төрийн Аудитын байгууллагатай хамтран бүтцийн нэгжийн удирдлагууддаа Шилэн дансны хууль, түүний хэрэгжилт, үйлдвэрийн хэмжээнд дагаж мөрдөх өөрчлөлтийн талаар сургалт зохион байгуулла

Шилэн дансны хуулийн дагуу 17 төрлийн мэдээлэл байршуулна
Эрдэнэт үйлдвэр, Төрийн Аудитын байгууллагатай хамтран бүтцийн нэгжийн удирдлагууддаа Шилэн дансны хууль, түүний хэрэгжилт, үйлдвэрийн хэмжээнд дагаж мөрдөх өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.   “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан Шилэн дансны хуулиар дагаж мөрдөх хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг удирдлагуудад танилцуулах шаардлагатай болжээ.   Эрдэнэт үйлдвэр өмнө нь энэ хуулийн хүрээнд найман төрлийн мэдээллийг олон нийтэд ил тод хүргэдэг байсан бол статус өөрчлөгдсөнөөр тухайн хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу 17 төрлийн мэдээлэл байршуулах шаардлагатай болсон байна. Төсөв зарцуулах үйл ажиллагааныхаа мэдээллийг ил тод, нээлттэй байршуулснаар иргэд, олон нийт үнэн бодит мэдээллээр хангагдаж, сэтгэл ханамж өсөх сайн талтайг сургалт зохион байгуулагч аудиторууд зөвлөлөө. Шилэн дансны хууль 2015 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Төрийн Аудитын байгууллага өнгөрсөн хугацаанд нийт найман удаагийн аудит гүйцэтгээд байгаа юм. эх сурвалж: erdenettoday.mn
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.