эх сурвалж: erdenettoday.mn
Цахилгааны цехийнхэн шинэ программ нэвтрүүлнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгааны цехийн ажилтнууд “MATrix LABoratory” буюу Матлаб загварчлалын сургалтад хамрагдаж, тооцооллын шинэ программ дээр ажиллах мэдлэг эзэмшжээ. М
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Цахилгааны цехийн ажилтнууд “MATrix LABoratory” буюу Матлаб загварчлалын сургалтад хамрагдаж, тооцооллын шинэ программ дээр ажиллах мэдлэг эзэмшжээ. Математик загварчлалын сургалтын зорилго нь цехийн ажилтнууд уг программ хангамж дээр ажиллаж сурах, тухайн программын тусламжтайгаар өөрсдийн ажилтай холбоотой бүх тооцоо судалгаа шинжилгээг хийх чадвар өгөхөд чиглэсэн байна. Сургалтыг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн тэнхимийн дэд профессор, багш П.Ариунболор удирдан явууллаа. Матлаб программын онцлог нь бүх мэдээллээ цуглуулж, түүний дагуу боловсруулалт хийх, цаашид мэдээллээ төрөлжүүлэн тайлан тооцоондоо ашиглах зэрэг олон талын зориулалттай. Мөн олон жилийн үйл ажиллагааны үр дүнд боловсруулалт хийх, тоног төхөөрөмжийн элэгдэл насжилт, гэмтлийг тогтоож, засварлах шинэчлэх зэрэг олон шийдлийг тооцож гаргах боломжтой. Энэ үндсэн программ дээрээ тулгуурлан туслах программ боловсруулан, өдөр тутмын ажилдаа ашиглах давуу талтай гэж тус цехийн Ерөнхий инженер Г.Цогт-Очир ярилаа. Цехийн ажилтнууд цаашид уг программыг ашиглан бие даан өөрийгөө хөгжүүлэх, сурсан мэдсэнээ баталгаажуулах, чадвар эзэмших үүднээс хүн бүр өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу төсөл боловсруулан ажиллаж байгаа аж. Энэ төсөл нь тэдний магистр болон бусад эрдэм шинжилгээний ажлын үндсэн судалгаа, материал болох юм.
эх сурвалж: erdenettoday.mn
эх сурвалж: erdenettoday.mn
Сэтгэгдэл үлдээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.
Сэтгэгдлүүд 0