Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -4° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт
МЭДЭЭ

Ээлжит XIV хуралдааныг долдугаар сарын 05-ны өдөр хуралдуулна

Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VIII хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Ээлжит хуралдаан зарлах тухай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын жагсаалт батла

 Ээлжит XIV хуралдааныг долдугаар сарын 05-ны өдөр хуралдуулна
Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VIII хуралдаан хуралдлаа. Хуралдаанаар Ээлжит хуралдаан зарлах тухай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын жагсаалт батлах тухай, Шагналд тодорхойлох тухай, Сүмийн үйл ажиллагааны зөвшөөрөл сунгах тухай гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.          Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Ээлжит хуралдаан зарлах тухай асуудлыг хэлэлцэн Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит XIV хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зарлан хуралдуулахаар тогтлоо.    Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран байгаль орчин, экологиийн чиглэлээр, хүн амын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг 5 чиглэлээр 13 арга хэмжээг 2019 онд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тэргүүлэгчдийн VIII хуралдаанаар Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажлын зардлын жагсаалтыг батлан хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргад үүрэг болгосон юм. 
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.