Үндсэн агуулга руу шилжих
2026.10.17 · Бямба гариг ОнцлохЗэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ
Орхон -6° USD 3596.30▲EUR 4041.88▲CNY 537.81▲RUB 42.94▼
Бямба гариг 2026.10.17 · Эрдэнэт

“Их зогсолт”-ын ажиллах хүчин бэлэн болжээ

Тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа “Их зогсолт” хийж,техник, тоног төхөөрөмжөө засварлан бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангадаг.Энэ жилийн “Их зогсолт”-ыг

“Их зогсолт”-ын ажиллах хүчин бэлэн болжээ
 Тасралтгүй үйл ажиллагаатай Эрдэнэт үйлдвэр жилд нэг удаа “Их зогсолт” хийж,  техник, тоног төхөөрөмжөө засварлан бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангадаг.  Энэ жилийн “Их зогсолт”-ыг 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагаас 7 дугаар сарын нэгний 20 цаг хүртэл 48 цагийн хугацаанд зохион байгуулна. “Их зогсолт”-ын бэлтгэл ажил Ерөнхий захирлын тушаалын дагуу оны эхнээс эхэлсэн. Бэлтгэл ажлын явцыг сайжруулж, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчийн удирдлага дор ажлын хэсэг долоо хоног тутам ажлаа дүгнэж, нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Өнөөдрийн байдлаар, их зогсолтод шаардлагатай бүх ажлын жагсаалт гарч, хүн хүчний хуваарилалт хийгджээ. Мөн энэ үеэр шаардагдах сэлбэг хэрэгсэл, бараа материалыг Худалдан авалт, хангамжийн хэлтсээс энэ сарын 15-20-ны дотор багтаан бүрэн нийлүүлэхээр ажиллаж байна.   “Их зогсолт” нь богино хугацаанд их ажил гүйцэтгэдэгээрээ  онцлогтой. Бүтэн жилд  зогсолтгүй, нөөцгүй ажилладаг тоног төхөөрөмж, барилга байгууламжид бүрэн засвар, үйлчилгээ хийнэ. Тиймээс ажлын хүрээ өргөн, ачаалалтай байдаг тул гадны байгууллагуудаас ажиллах хүч нэмж авах шаардлагатай болдог. Энэ чиглэлээр байгууллагуудтай гэрээ хийж, “Их зогсолт”-ын ажиллах хүчин бэлэн болжээ
Хуваалцах: Facebook X Messenger Telegram LinkedIn
0
0
0
0
0
0
Мэдээг үнэлэх:
Анхны үнэлгээг өгөөрэй

Сэтгэгдэл үлдээх

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ETimes.mn хариуцлага хүлээхгүй.